Докторын цуврал лекц болно.
Хууль зүйн үндэсний хүрээлэн докторын зэрэг хамгаалсан эрдэмтдийг танилцуулан, тэдний эрдмийн зэрэг хамгаалсан бүтээлийг танилцуулах цуврал лекцийг уламжлал болгон зохион байгуулахаар болсон бөгөөд энэ удаагийн зочноор “Хууль зүйн фирмийн менежментийг байгууллагын онолын хүрээнд судалсан нь” сэдвээр докторын зэрэг хамгаалсан З.Сүхбаатарыг урьлаа. Цуврал лекц 2017 оны 2 дугаар сарын 15-ны Лхагва гарагт, 15.00 цагаас Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд болно.
Цуврал лекцэд хүрэлцэн ирэхийг урьж байна.