Тус хуулийн фирм нь байгууллага, хувь хүн, хуулийн этгээдийн захиалгаар хууль, бусад эрх зүйн бичиг баримт бичгийн төслийг тодорхой судалгаанд үндэслэн, бусад хууль тогтоомжтой нийцүүлж боловсруулах ажлыг хийж гүйцэтгэдэг болно.
Хийж байсан ажлууд:
ТЭЗҮ боловсруулах журам болон Уурхайн хаалтын журмын төсөл
Уул уурхайн яам, Ашигт малтмалын газрын захиалгаар Канад улсын AgreeTeam Canada зөвлөх үйлчилгээний компанитай хамтран Уул уурхайн Техник Эдийн Засгийн Үндэслэл боловсруулах, болон Уурхайн хаалтын үйл ажиллагааг сайжруулах, холбогдох журмыг боловсруулах төсөлд Монголын улсын хуулийн зөвлөх байгууллагаар ажилласан.
Ашигт малтмалын тухай хуулийн төсөл
Монгол улсын Ерөнхийлөгчийн томилсон ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт хуулийн фирмийн төлөөлөгч орж ажилласан болно.
ХУУЛЬ, ТОГТООМЖИЙН СУДАЛГАА
Манай хуулийн фирм нь хууль тогтоомжийг бусад хууль тогтоомжтой хэрхэн нийцэж байгаа, мөн хийдэл давхардал байгаа эсэх талаарх судалгааг мэргэжлийн төвшинд хийж гүйцэтгэдэг болно.
Хийгдсэн ажлууд:
Монголын Уул уурхайн Үндэсний Ассоциаци Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны танхимтай хамтран Ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилтийн байдлыг судлах зорилгоор Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн шүүхийн маргааны талаарх судалгааг 2006-2010 оны Захиргааны шүүхийн шийдвэр дээр үндэслэн хийсэн.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үнэлгээ мониторинг
Хууль зүйн яамны захиалгаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хэрэгжилт болон хорих ангиудад биечилэн судалгаа хийж дүгнэлт, зөвлөмж гаргасан болно.
Цэвэр агаар төсөл
Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкнаас хэрэгжүүлсэн “Цэвэр агаар төсөл”-ийн хүрээнд Недарланд улсын Евроконсалт Мотт МакДоналд зөвлөх байгууллага болон Ногоон хөгжлийн хөтөч ТТБ хамтран Агаарын тухай хуулийн хэрэгжилтийн цогц судалгаа хийж Агаарын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль, Байгаль орчны тухай хуулиудад зөрчил хийдэл, хэрэгжилтийн судалгаа хийж хууль зүйн дүгнэлт_ зөвлөмж гаргасан болно.
Хот орчмын бэлчээрийн төсөл
Мянганы Сорилтын сангийн захиалгаар Ашигт малтмалын тухай хууль болон нутгийн иргэдийн эрх ашгийг хамгаалах хууль тогтоомжуудыг харьцуулан судалж Недарланд улсын Евроконсалт Мотт МакДоналд зөвлөх байгууллагатай хамтран нутгийн иргэдэд гарын авлага бэлтгэх ажлыг хийж гүйцэтгэсэн.
ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН НӨЛӨӨЛЛИЙН СУДАЛГАА
Энэхүү судалгаа нь аливаа хууль тогтоомж нь батлан гарснаар нийгэм, эдийн засаг, байгаль орчинд ямар эерэг сөрөг нөлөөлөл үзүүлэх талаарх шинжлэх ухааны үндэслэл, тодорхой аргачиллын дагуу хийгддэг судалгаа юм. Тус хуулийн фирм нь судалгаа хийх аргачиллыг судалж Монголд нэвтрүүлэхийг зорьж ажиллаж байгаа болно.