“САЙН ЗАСАГЛАЛ” ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭ
Компанийн үүсгэн байгуулах бүхий л бичиг баримтууд болон дотоод журам, Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт болон бусад хамтран ажиллагч байгууллагуудтай хийсэн гэрээ, хэлцэл зэрэг бүхий л бичиг баримтыг судалж дүгнэлт гаргах бөгөөд энэхүү дүгнэлтэд үндэслэн компанийн засаглалтай холбоотой болон дотоод үйл ажиллагааг зохицуулсан дүрэм, журам, гэрээ хэлцлийн төслийг цогцоор нь хууль тогтоомжид нийцүүлэн шинэчлэн боловсруулах үйлчилгээ болно.
Ийнхүү баримт бичгийн төслийг шинэчилэн боловсруулахын зэрэгцээ компанийн тодорхой ажилтан албан хаагч нарт хууль, эрх зүйн сургалт явуулах шинэчлэн боловсруулсан баримт бичгүүдийн талаарх зөвлөмжийг өгнө.
Энэхүү үйлчилгээг гадаад дотоодын хөрөнгө оруулалт бүхий аж ахуйн нэгжүүдэд хэрэгжүүлж эхлээд байна.
Компанийн хувьд аливаа маргаан гарахаас өмнө хууль зүйн эрсдэлээс хамгаалах, байгууллагын засаглалыг сайжруулах арга хэмжээ авах нь бизнесийн амжилтад чухал нөлөөтэй бөгөөд манай хуулийн фирм нь эдийн засагч, бизнесийн удирдлага, мэргэшсэн нягтлан бодогч зэрэг чадварлаг мэргэжлийн баг бүрдүүлэн энэхүү үйлчилгээг үзүүлж байна.
КОМПАНИЙН ХУУЛИЙН ЗӨВЛӨХИЙН СУРГАЛТ
Өнөөгийн хуульчийн ажлын байрны эрэлт, хэрэгцээнд судалгаа хийж үзэхэд нэг талаас туршлагтай хуульч хайж байгаа байгууллага, аж ахуйн нэгж, нөгөө талаас сургууль төгсөөд ажлын байр хайж байгаа эрх зүйч мэргэжилтэй туршлага хуримтлуулж амжаагүй байгаа боловсон хүчин байна.
Манай хуулийн фирмийн зүгээс санал болгож байгаа үйлчилгээ нь энэхүү эрэлт хэрэгцээнд гарч байгаа хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх зорилгоор аж ахуйн нэгж байгууллагын хуулийн зөвлөхийг тухайн компанид туршилтийн 6 сар хүртэлх хугацаанд ажиллаж байх хугацаанд туршлагатай хуульч, өмгөөлөгч хариуцан ажиллаж дадлагжуулах, сургах, үйлчилгээ болно.
Энэ хугацаанд хуулийн фирм нь уг хуулийн зөвлөхийн сургалтад хамрагдаж байгаа боловсон хүчинтэй байнга хамтран ажиллаж долоо хоног тутам ажлын тайланга хэлэлцэж асуудлыг хамтран шийдвэрлэх, зааж зөвлөх, хуулийн зөвлөхийн хянаж, боловсруулж байгаа бичиг баримтад заавар, зөвөлгөө өгөх болно.
Тухайн байгууллага үйлчилгээ авах хугацаанд аж ахуйн нэгжийн хувьд аливаа хууль зүйн эрсдэл гарахаас хамгаалагдах бөгөөд мөн өөрийн боловсон хүчнийг давхар бэлтгэж туршлагжуулах ач холбогдолтой юм.
Энэхүү үйлчилгээг одоогоор 3 компани дээр хэрэгжүүлж эхлээд байна.
СУРГАЛТ
Үйлчлүүлэгчийн захиалгаар компанийн ажилтан албан хаагч нарт хууль, эрх зүйн талаар захиалгат сургалт явуулдаг үйлчилгээ болно.
Мөн холбогдох байгууллагуудтай хамтран сургалт явуулж хууль эрх зүйн мэдлэг олгох үйл ажиллагааг тус хуулийн фирм явуулдаг юм.