Манай хуулийн фирм нь 2008 онд үүсгэн байгуулагдаж Монгол улсын өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө, үйлчилгээний салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдийн нэг юм.
2016 оноос “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн дагуу “ЭМ БИ ЭС Партнерс” ХХН болж өөрчлөгдөн зохион байгуулагдаж үйл ажиллагаа үргэлжүүлэн явуулж байна.
Өнгөрсөн хугацаанд Монгол, Япон, Хонгконг, Хятад, БНСУ, Энэтхэг, Франц, Англи, Бельги, Итали, Чех, Америкийн Нэгдсэн Улс, Европын Холбоо зэрэг гадаад улсуудын болон олон улсын байгууллага, иргэн, аж ахуйн нэгжүүдэд өөрийн үйлчилгээг үзүүлж ажиллаж байгаагаас гадна Япон, Испани, Канад, Англи зэрэг олон улсын хуулийн фирмүүдтэй амжилттай хамтран ажилласаар ирсэн билээ.
Манай хуулийн фирм нь эрүү, иргэн, захиргааны хэрэг маргаанд өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхээс гадна хууль болон бусад хууль тогтоомжийн төсөл бэлтгэх, судалгаа шинжилгээ хийх, хуулийг боловсонгуй болгох асуудлаар санал дүгнэлт бэлтгэх зэрэг хууль зүйн бусад үйлчилгээг амжилттай үзүүлж ирсэн юм.
Бид мэргэжлийн өндөр ур чадвар, ажлын хариуцлага үйлчлүүлэгчиййн эрх ашгийг нэн тэргүүнд тавих зарчмыг удирдлага болгон ажилладаг бөгөөд Монгол улсад олон улсын жишигт нийцсэн өндөр хариуцлага, ур чадвар бүхий хуулийн үйлчилгээг үзүүлэхийн хичээн ажиллаж байна.