КОМПАНИЙН ХУВЬЦАА ХУДАЛДАХ, ХУДАЛДАН АВАХ, ШИЛЖҮҮЛЭХ
Компанийн хувьцааг шилжүүлэх гэрээний төсөл бэлтгэх, компанид эрх зүйн үнэлгээ хийж дүгнэлт гаргах, хувьцаа шилжүүлж байгаатай холбоотой компанийн бүхий л бичиг баримтын төслийг бэлтгэх бүртгүүлэх үйлчилгээ юм.
КОМПАНИЙГ НЭГТГЭХ ТУСГААРЛАХ
Компанийг нэгтгэх, тусгаарлахтай холбоотой бүхий л бичиг баримтын төслийг бэлтгэх, санхүү нягтлан бодох бүртгэлтэй холбоотой ажлыг цогцоор нь эдийн засгийн зөвлөх болон гэрээт мэргэжилтэнтэй хамтран гүйцэтгэнэ.
КОМПАНИЙГ ТАТАН БУУЛГАХ, ДАМПУУРАЛ
Компанийг татан буулгах дампууруулах үйл ажиллагаанд хууль зүйн үйлчилгээ үзүүлж байсан туршлагтай бөгөөд татан буулгах, дампууруулахтай холбоотой асуудалд мэргэжлийн зөвөлгөө өгөх, баримт бичгүүдийн төслийг боловсруулах зэрэг үйлчилгээг үзүүлнэ.
ЭРХ ЗҮЙН ДҮГНЭЛТ
Үйлчлүүлэгчийн хүсэлтээр тодорхой асуудал, гэрээ хэлцэл, хэрэг маргаан болон хуулийн этгээдийн баримт бичиг зэрэг тодорхой асуудалд мэргэжлийн дүгнэлт гаргах үйлчилгээг тогмол үзүүлдэг болно.
Энэхүү үйлчилгээ нь тодорхой асуудлыг шийдвэрлэх хууль эрх зүйн орчин, тулгарч болох эрсдэл, хууль зүйн боломж зэргийг тодорхойлон үйлчлүүлэгчид аливаа шийдвэр гаргахад шаардлагатай эрх зүйн мэдээллээр хангах зорилготой болно.