ИРГЭНИЙ ХЭРЭГ, МАРГААН:
Монгол, Герман, Итали, Франц, Хятад, Япон зэрэг улсуудын хөрөнгө оруулалт бүхий аж ахуйн нэгжүүд, хувь хүмүүст гэрээний үүргийн гүйцэтгэл, гэм хор, өв залгамжлал, оюуны өмч болон бусад иргэний эрх зүйн асуудлаар нийт 150 орчим хэрэг маргаанд үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалан өмгөөллийн үйлчилгээ үзүүлсэн туршлагатай болно.
Мөн гадаад, дотоодын аж ахуйн нэгж хувь хүмүүст гэрээ хэлцэл байгуулахад хууль зүйн зөвөлгөө өгөх, хууль зүйн дүгнэлт гаргах, гэрээ хэлцлийн төсөл боловсруулах ажлыг Англи Монгол хэл дээр тогмол гүйцэтгэж ирсэн юм.
ЗАХИРГААНЫ ХЭРЭГ МАРГААН:
Газрын эрх зүйн чиглэлээр:
Монгол, Солонгос, Хятад, зэрэг улсуудын хөрөнгө оруулалт бүхий аж ахуйн нэгжүүдийн эзэмшил газар давхардах, тарилангийн зориулалт бүхий эзэмшил газартай холбоотой гарсан маргаан, барилга байгууламж барих зэрэг 50 орчим маргаанд Захиргааны хэргийн шүүхэд төлөөлөх, өмгөөлөх хууль зүйн үйлчилгээг үзүүлсэн болно. Мөн газар эзэмших болон ашиглах эрх шилжүүлэх үйл ажиллагаанд хууль зүйн үйлчилгээ, туслалцаа тогтмол үзүүлж ирсэн.
Албан тушаалтан ажлаас хууль бусаар халах
Захиргааны маргаанд хамааран төрийн эрх бүхий албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас ажлаас халагдсан, өөр албан тушаалд томилсон, сахилгын арга хэмжээ авсантай холбоотой маргаанд хууль зүйн туслалцаа үйлчилгээ үзүүлэх бөгөөд одоогоор нийт 20 гаруй маргаанд өмгөөллийн үйлчилгээ үзүүлж амжилттай шийдвэрлүүлээд байна.
Уул уурхай
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх ашгийг хөндсөн (тусгай зөвшөөрлийг цуцалсан, хүчингүй болгосон, тусгай зөвшөөрөл бүхий талбай давхцуулсан, тусгай зөвшөөрөл хууль бусаар олгосон гэх мэт) аливаа захиргааны акттай холбоотой маргаанд үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалж өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх бөгөөд нийт 30 гаруй маргаанд үйлчилгээ үзүүлж үйлчлүүлэгчийн талд ашигтай шийдвэрлүүлээд байна.
Барилга, үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр
Барилга угсралтын үйл ажиллагаа явуулдаг Хятад, Солонгос, Монгол улсын хөрөнгө оруулалт бүхий аж ахуйн нэгжүүдэд барилгын ажил гүйцэтгэх, барилга орон сууц худалдах, захиалах үйл ажиллагаануудад хууль зүйн үйлчилгээ үзүүлж холбогдох гэрээ хэлцэлийг бэлтгэх, байгуулах эрх бүхий байгууллагтай үйлчлүүлэгчийг төлөөлж харилцах зэрэг үйлчилгээг тогтмол үзүүлж ирсэн.
Мөн үл хөдлөх эд хөрөнгө, барилга захиалга, ажил гүйцэтгэх гэрээний маргаан зэрэг барилга, үл хөдлөх хөрөнгийн 15 гаруй маргаанд үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалах өмгөөлөгчөөр оролцож хууль зүйн үйлчилгээ үзүүлсэн болно.
Бусад захиргааны акт
Эрх бүхий албан тушаалтны гаргасан захиргааны акт нь хууль тогтоомж зөрчсөн асуудалд үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалан өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд эрх бүхий албан тушаалтны эс үйлдлийг тогтоолгох, хууль бус актыг хүчингүй болгуулах зэрэгтэй холбоотой нийт 30 гаруй хэрэг маргаанд хууль зүйн зөвөлгөө, өмгөөллийн үйлчилгээ үзүүлж ирсэн болно.
ЭРҮҮГИЙН ХЭРЭГ
Залилан мэхлэх, авилгал, хээл хахууль албан тушаалын эсрэг гэмт хэрэг, танхай, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, Замын хөдөлгөөны аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, Нэр төр гутаах, доромжлох гэмт хэрэг зэрэг нийт 50 орчим эрүүгийн хэрэгт сэжигтэн, яллагдагч шүүгдэгчийн болон хохирогчийн өмгөөлөгчөөр оролцож хууль зүйн үйлчилгээг амжилттай үзүүлж байсан болно
ХӨДӨЛМӨРИЙН МАРГААН:
Канад, Франц, АНУ, Итал зэрэг гадаадын улс орнуудын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, болон дотоодын аж ахуйн нэгж, байгуулага, хувь хүнд хөдөлмөрийн эрх зүйн маргаанд шүүхэд төлөөлж оролцох, тогтмол зөвлөгөө өгч, Хөдөлмөрийн эрх зүйн хүрээнд боловсруулагдах эрх зүйн баримт бичгүүдийг (“Хөдөлмөрийн гэрээ”, “Байгууллагын дотоод журам”, “Ажилд томилох, чөлөөлөх тушаал шийдвэр, Хөдөлмөрийн аюулгүй байдлын талаарх зөвлөмж зэрэг) боловсруулах хууль зүйн үйлчилгээг тогтмол үзүүлж ирсэн юм.
Мөн 20 орчим Хөдөлмөрийн маргаанд ажил олгогч болон ажилтны эрх ашгийг хамгаалан өмгөөллийн үйлчилгээг амжилттай үзүүлсэн болно
ГЭР БҮЛИЙН МАРГААН
Гэрлэлт цуцлуулах хүүхдийн асрамж тогтоолгох, гэр бүлийн дундын эд хөрөнгийг хуваахтай холбогдсон нийт 10 гаруй маргаанд өмгөөллийн үйлчилгээ үзүүлж хэрэг маргааныг амжилттай шийдвэрлүүлсэн болно.
АРБИТРЫН МАРГААН
Монгол болон АНУ-ын хөрөнгө оруулалт бүхий аж ахуйн нэгжүүдийн арбитрын маргаанд үйлчлүүлэгчийг төлөөлж оролцох, өмгөөллийн үйлчилгээг үзүүлж байсан туршлагтай бөгөөд гадаад, дотоодын хөрөнгө оруулалт бүхий аж ахуйн нэгжүүдийн хооронд бий болсон Арбитрын хэрэг маргаанд хууль зүйн туслалцаа үзүүлдэг.
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАРГААН
Үндсэн хуулийн цэцэд маргаан шийдвэрлүүлэхэд өмгөөлөгчөөр эсхүл өргөдөл мэдээлэл гаргагчийг төлөөлж өмгөөллийн үзүүлж ирсэн болно.
Аливаа иргэн, хуулийн этгээд нь хуульд заасан журмын дагуу Үндсэн хуулийн цэцэд өргөдөл мэдээлэл гаргах эрхтэй хэдий ч тухайн өргөдөл, мэдээллийг амжилттай шийдвэрлэхэд мэргэжлийн туслалцаа, үйлчилгээ зайлшгүй шаардлагатай байдаг.
Учир нь Үндсэн хуулийн цэцэд маргаан шийдвэрлэх ажиллагаа нь оролцогчоос хууль эрх зүйн онол, мэргэжлийн тусгай мэдлэг ихээхэн шаардагтай холбоотойгоор энэхүү үйлчилгээ нь өмгөөллийн үйл ажиллагааны нэг төрөл болон хуульчлагдсан байдаг.